8o
Улаанбаатар хот
mobile menu

Коран судар шатаасны улмаас үймээн дэгдэв

2023-09-05 12:45:09

Шведийн Мальме хотод коран судар шатаах үйлдэл гарсанд ислам шашинтнууд эсэргүүцлээ илэрхийлэн эмх замбараагүй байдал үүсгэсэн тухай SVT телевиз  мэдээлэв.

Ням гарагийн үдэш гудамжинд байрлуулсан хогийн сав болон хэд хэдэн автомашиныг галдан шатаасан тухай дуудлага цагдаад иржээ. Жагсагчдыг тараахыг оролдсон цагдаа нарыг ч чулуугаар шидэлжээ. 30-аад минутын дараа байдал намжсан ч шөнө дунд дахин эмх замбараагүй байдал нөмөрчээ. Даваа гарагт шилжих шөнө хотын хэд хэдэн хэсэгт газар доогуурх зогсоол шатаахыг завсан хэрэг гарлаа.  

Шведэд коран судрыг шатаах нь үзэл бодлоо илэрхийлэх нэг хэлбэр гэж үздэг юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл