Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгээр иргэн Х 35 ... УНҮ улсын дугаартай автомашинаар 20 ширхэг тарвага тээвэрлэж ирснийг хяналт шалгалтаар илрүүлэн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, Экологийн цагдаа шалган ажиллаж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны иргэн Г тус хяналтын цэгээр 3 ширхэг тарвага тээвэрлэж ирснийг Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Ганбат илрүүлэн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, материалжуулан тус тус шалгаж байна.