8o
Улаанбаатар хот
mobile menu

Тендерт оролцохыг урьж байна

2023-09-01 15:48:00

Огноо: 2023 оны наймдугаар сарын 29

Зээлийн дугаар ба нэр: Зээл 3946-MON (OCR): “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр - 3”

Гэрээний дугаар ба нэр: TRDH14-A: Толгойт дэд төвийн авто зам, инженерийн шугам сүлжээний ажил (үе шат 1)

Тендер хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 09 сарын 28-ны өдрийн 15:00 цаг /Улаанбаатарын цагаар/

1. Монгол улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр - 3-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендерийн шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харьяат тендерт оролцогчдод нээлттэй байна.

2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (Цаашид “Захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Толгойт дэд төвийн авто зам, инженерийн шугам сүлжээний ажил (үе шат 1)-ыг (цаашид “ажил” гэх) барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Гэрээний дугаар, нэр:

Ажлын тодорхойлолт:

TRDH14-A: Толгойт дэд төвийн авто зам, инженерийн шугам сүлжээний ажил (үе шат 1)

Энэхүү ажил нь дараах гадна дулааны шугам сүлжээ болон ус дулаан дамжуулах төвүүдийн барилга угсралт, зам талбайн нөхөн сэргээх ажлууд хамаарна. Үүнд:

  1. Ус дулаан дамжуулах төв №2, №3 болон №4-ийн дулаан механикийн иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлэлт, барилга угсралтын иж бүрэн ажил;  
  2. 2хф300мм голчтой - 1.5км урттай гадна дулааны шугам сүлжээний барилга угсралтын ажил
  3. Иж бүрэн дулааны худаг угсралтын ажил – 7ш
  4. 3 км А2 Авто зам
  5. Авто замаас зөөн шилжүүлэх цахилгааны шугам
  6. Ус хангамж ариутгах татуургын ажил

3. Энэхүү тендерийн шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.

4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

4.1 i) Ф300мм-ээс багагүй голчтой, 1км-ээс багагүй урттай дулааны шугам сүлжээний барилга угсралтын ажлыг сүүлийн 5 жил (2018, 2019, 2020, 2021, 2022)-ийн аль нэг жилд гүйцэтгэн байнгын ашиглалтад оруулсан байх; ii)3Гкал/ц-аас багагүй хүчин чадалтай ус, дулаан дамжуулах төвийн тоноглол, барилга угсралтын ажлыг сүүлийн 5 жилийн аль нэг жилд гүйцэтгэн байнгын ашиглалтад оруулсан байх

4.2 Санхүүгийн чадавхын одоогийн байдлыг харуулах зорилгоор сүүлийн 5 жилийн (2018, 2019, 2020, 2021, 2022 онуудын) аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг илгээнэ. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь аль нэг 4 жилд эерэг буюу ашигтай байвал зохино;

4.3 Сүүлийн 5 жилд (2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 8.2 тэрбум төгрөг байна;

4.4 САНХ-4 маягтад тусгагдсан санхүүгийн эх үүсвэрт тавигдах шаардлагыг хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, зээлийн шугам эсхүл бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатай. Шаардлага хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн доод хэмжээ 2.0 тэрбум төгрөг байна;

4.5 Сүүлийн 5 жилд (2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 7.4 тэрбум төгрөгөөс доошгүй байна. Тендерт оролцогчийн гүйцэтгэсэн ажлын ижил төстэй байдлыг Зургаадугаар бүлэг (Тодорхойлолт ба бусад шаардлага)-т тодорхойлсны дагуу тухайн ажлын биет хэмжээ, онцлог чанар, иж бүрдэл, арга барил, технологи болон бусад шинжэд үндэслэн тодорхойлно.

4.6 Эрх бүхий байгууллагуудаас олгосон, хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:

Зам, тээврийн хөгжлийн яамны:

2.8.2.1.1, 2.8.2.4, 2.8.2.7

Барилга, хот байгуулалтын яамны:

БА-3.1 БА-3.2, БА-3.3, БА-3.4, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-7.1

Эрчим хүчний яамны: 

ТЗ-2.1, ТЗ-5.1

Хэрэв Гүйцэтгэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 217 дугаар тушаалаас өмнөх ажлуудын төрлөөр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй бол Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Аргачлал батлах тухай 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар дүйцүүлнэ. Тухайн тусгай зөвшөөрлийг гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэй байхаар тооцно.

Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.

5. Сонирхсон тендерт оролцогч нь procurement@ub-subcenter.mn цахим хаягт хандан бичгээр хүсэлт гаргаж, 350,000.00 төгрөгтэй тэнцэх буцаан үл олгогдох хураамжийг төлж, баримтын хамт илгээснээр тендерийн баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авна. Төлбөрийг дараах дансанд шилжүүлнэ.

For foreign transfers:

Дотоод шилжүүлэг:

Account Name: Ministry of Finance of Mongolia

Details of payment: 100900011946

Bank Account No: 340101868003

Bank Name: State Bank of Mongolia,

Bank Address: Ulaanbaatar, Mongolia

SWIFT Code: STBMMNUB

Correspondent bank: Kookmin Bank

SWIFT Code: CZNBKRSE

Account No (USD): 7968USD019

Дансны нэр:УБХГХХ,ХОДХТөс 1 MON-3099 урсгал

Банкны хаяг: Төрийн сан, (MNT): 100900011946

6. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

Холбоо барих хаяг: Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Соёлын төв өргөө-14141, 404 тоот өрөө, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж-2, Улаанбаатар хот 14200 Moнгол Улс

Утас: +976 70003099

Цахим шуудан: procurement@ub-subcenter.mn  

7. Тендерийг дээр дурдсан хаягаар:

  • Тендер хүлээн авах эцсийн хугацаа болох 2023 оны 09 сарын 28-ны өдрийн 15:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ өмнө,
  • Тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.

Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2023 оны 09 сарын 28-ны өдрийн 15:05 цагт тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SEKSY
SEKSEER XNE80955877 AX NRTAI
2023/09/07 103.212.118.121
  • Recent
  • Most Read
  • Most Comment