Төгрөгийн хадгаламж энэ оны зургаадугаар сарын эцэст 14.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 435.5 тэрбум төгрөгөөр буюу 3.1 хувиар өсжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 560.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Нийт төгрөгийн хадгаламжийн 12.6 их наяд төгрөг нь иргэдийн, 1.8 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Түүнчлэн валютын хадгаламж 5.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 21.2 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеийнхээс 669.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Төгрөгийн хадгаламж 3-4 хувиар өсжээ
2023-08-30 12:12:00