8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн ирээдүй

2023-08-30 11:11:00

Орон байртай болох хүсэлтэй иргэдийн найдвар болсон ипотекийн зээл сүүлийн жилүүдэд удааширч, зогсоход хүрээд буй. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ипотекийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулсан. Үүний улмаас эргэлтийн санхүүжилтгүй болсон ипотек хүлээлгийн жагсаалтад байгаа иргэдэд зээл олгох нь удааширсан. Ингэснээр иргэд ипотект хамрагдах хүсэлт гаргахын тулд хамгийн багадаа 9-11 сар хүлээх шаардлагатай болсон юм.

Түүнчлэн ипотекийн зээлийг төрд шилжүүлэх ажил үргэлжилж байгаагаас үүдэж зээл олголт түр хугацаанд зогсох уу гэх асуулт иргэдэд тулгараад байсан юм. Тэгвэл ирэх сараас арилжааны банкнууд ипотекийн зээлийг хэвийн олгохоор болжээ. Иймд бид дараах банкнуудаас ипотекийн зээлийг хэвийн олгож байгаа эсэхийг тодрууллаа.

Хаан банк
Манай банкны хувьд орон сууцны ипотекийн зээлийн хүсэлтийг хэвийн авч шийдвэрлэж байгаа. Зээлийн хүсэлт өгч буй иргэдийн тоо их байна. Бидний хувьд одоогоор зээлийн эх үүсвэрт хуваарилалт хийж байгаа. Зээл гарах хугацаа харилцан адилгүй бөгөөд өмнө нь хүсэлт гаргаж шаардлага хангасан иргэдийн зээлийг түрүүлж шийдвэрлэнэ. Ирэх сараас зээлийн шаардлага хангасан иргэдийн материалыг хүлээн авна. Улмаар хүсэлтийг дарааллын дагуу 2-3 сарын дотор шийдвэрлэнэ. 

Худалдаа хөгжлийн банк
Зээлийн хүсэлтийг хүлээн авч 4-6 сарын дотор шийдвэрлэж байна. Иргэдийн хувьд зээлийн хүсэлт өгөхдөө банкны зүгээс тавьж байгаа тодорхой шаардлагыг хангаж байгаа эсэхийг судалж хүсэлтээ өгөх боломжтой. Хүлээлгийн дарааллаас шалтгаалж ипотекийн зээл судлахад хугацаа орох магадлалтай. Гэхдээ хүсэлтээ эрт өгсөн бол зээл нь эрт шийдвэрлэгдээд явна.

Хасбанк
Ипотекийн зээл гарах хугацааг нарын хэлэх боломжгүй. Иргэдийн хувьд шаардлага хангаж хүсэлтээ өгсөн бол зээлийн хүсэлтийг тодорхой хугацаанд судалж шийдвэрлэнэ. Манай банкны хувьд ирэх сарын нэгнээс зээлийн хүсэлтийг хэвийн хүлээн авч эхэлнэ. Улмаар дараалал багатай бол зээлийн хүсэлтийг дунджаар 2-3 сарын дотор шийдвэрлэнэ. 

Ийнхүү арилжааны банкнуудын хэлж байгаагаар 2023 он гарснаар ипотекийн зээлийн эргэн төлөлт үргэлжилж зээлийн эх үүсвэр бүрдэж олон сар хүлээлгийн жигсаалтад байсан иргэдийн зээлийг шийдвэрлэж байгаа аж. Мөн хүсэлт өгч буй иргэдийн материаллыг ч хүлээн авч дарааллын дагуу тодорхой хугацаанд гаргаж өгөхөөр болсон байна.

Ипотек үргэлжлэх үү 

2023 оны эхний хагаст багтааж ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхийг үүрэг болгосон.  уг хөтөлбөрийг хэрхэн тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх талаар Засгийн газар, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж буй аж. Одоогоор энэхүү зээлийг хэрхэн үргэлжлүүлэх нь тодорхойгүй байгаа юм. Тэгвэл бид энэ талаар Сангийн дэд сайдаас дараах мэдээллийг авсан юм.

Ипотекийн ирээдүйСангийн дэд сайд С.Мөнгөнчимэг

Мөнгөний бодлогын хүрээнд ипотекийн зээлийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангахаар Барилга хот байгуулалтын сайдын ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтээр ипотекийн зээлийн хүртээмжийг бууруулахгүйгээр Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид Үндэсний орон сууцны корпорац гэсэн бүтэцтэйгээр зохион байгуулна. Энэ талаар тодорхой дүрэм журмыг боловсруулж Засгийн газрын хурлаар шийдвэрлүүлэх юм. Энэ оны эхний зургаан сарын байдлаар гурван мянга гаруй өрхөд ипотекийн зээлийг олгосон. Ипотекийн  зээл цаашид зогсохгүй хэвийн үргэжилнэ. Мөн цаашид Засгийн газараас хотоос орон нутагт шилжин сууришиж буй иргэдэд гурван хувийн хөнгөлөлтэй зээлийг олгох зэрэг олон таатай нөхцөл байдлыг бий болгохоор төлөвлөсөн байгаа. 

Хамгийн анх ипотекийн хөтөлбөрийг 2013 онд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд орон сууц худалдан авах гэж буй иргэдийг найман хувийн хүүтэй зээл олгож. Ийнхүү үүний дараагаар зургаан хувийн хүүтэй зээл гаргаж, ипотект хамрагдах иргэдийн тоо нэмэгдсэн байдаг. Тэгвэл 2023 онд "Монголын Ипотекийн Корпорац ОССК” ХХК нь нийт 755.3 тэрбум төгрөгийн 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж, 9.446 өрхийн ипотекийн зээлийн хугацааг баталгаажуулжээ. Ингэснээр иргэд ипотекийн зээлээ 30 жилийн хугацаанд тогтмол дүнгээр төлж, орон сууцанд тухтай амьдрах боломж бүрдэж байгаа аж. Харин энэ хөтөлбөр цаашид Засгийн газарт шилжсэнээр хэр үр дүнтэй үргэлжлэх нь тодорхойгүй байгаа юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/09/05 102.89.34.83
  • Recent
  • Most Read
  • Most Comment