8o
Улаанбаатар хот
mobile menu

Улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг "Номин"-гийн шинэ автовокзалаас үзүүлж эхэллээ

2023-08-28 11:27:00

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх "Драгон" төвийн үйл ажиллагаа 2023 оны 8 дугаар сарын 25-наас "Номин" худалдааны төвийн хажууд байрлах автовокзалд шилжиж, улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг шинэ автовокзалаас үзүүлж эхэллээ.

Улсын хэмжээнд хот хооронд 48 чиглэлд 58 ААН-ийн 700 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилж, жилд дунджаар 1.5 сая хүн зорчдогийн 80 хувь нь "Драгон" төвд хуваарилагддаг байжээ. Нийт 36 чиглэлд үйлчилдэг тус үйлчилгээ ийнхүү "Номин" худалдааны төвийн шинэ автовокзал руу шилжиж байгаа юм.

Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн "Өдөрт хамгийн бага ачаалалтай үедээ 3000-4000, оргил ачааллын үедээ 8000-10.000 зорчигчид үйлчилдэг. Иргэнд хэрэгцээтэй бүх үйлчилгээг бүрдүүлж ажиллаж байна. Шинэ автовокзалдааа нийтийн тээвэр, таксины зогсоол, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин /ATM/, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлнэ. Цаашид үйлчилгээгээ илүү сайжруулах тул хүлээцтэй, соёлтой үйлчлүүлэхийг хүсье" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл