8o
Улаанбаатар хот
mobile menu

"Нүүрсний" хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг энэ сарын 30-нд товлолоо

2023-08-28 12:12:00

Нийслэлийн Прокурорын газраас "Нүүрсний" гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны наймдугаар сарын 4-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан.

Тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагт товлосон байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгах, шийдвэрлэх ажлын хэсэг 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан байдаг.

Уг ажлын хэсэг нийт 61 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 

  • нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, нүүрс худалдах, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдэд улс төрд нөлөө бүхий 13,
  • Хил, Гааль, Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 87,
  • хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, хувиараа нүүрс тээвэрлэдэг 35,
  • гадаад улсын гурван иргэн нийт 138 хүнийг яллагдагчаар татаж, гэрчээр 12,994 хүнийг асууж мэдүүлэг авсан тухайгаа мэдээлж байв.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл