8o
Улаанбаатар хот
mobile menu

Мотоцикл унаж яваад экскаваторын араас мөргөж, амиа алдсан осол гарчээ

2023-08-25 12:12:00

Мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож яваад амиа алдсан осол урд шөнө Улаанбаатарт гарчээ.

ОБЕГ-аас мэдээлснээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам дээр урд шөнө 02:45 цагт Хьюндай R210W-9 загварын экскаваторын араас Кавасаки загварын мотоцикл унаж явсан 25 настай, эрэгтэй мөргөж,  экскаваторын хойд хэсэгт хавчуулагдсан нас барсан осол гарчээ.

Аврах ангийнхан “Холматра”-гийн задаргааны багаж ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн байна.

Залуучууд мотоциклтой замын хөдөлгөөнд оролцох нь ихсэж байгаа. Тиймээс хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг зүүж хэвших, хурдаа тохируулах, анхаарал болгоомжтой явахыг зөвлөлөө.

зураг

 

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар мотоцикл, мопед жолоодож яваа үед өдрийн цагт ойрын гэрлийг асаах юм байна.

10 хүртэлх насны хүүхдийг мотоциклийн арын суудалд тээвэрлэхийг хориглодог байна.

Өнгөрсөн онд мотоцикл унаж яваад осолдож, 120 хүн амиа алдсан бол 242 хүн гэмтжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл