8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэтхэгийн “Эксим” банктай байгуулсан $1 тэрбумын зээлийн төлөлтөд өөрчлөлт оруулна

2023-08-18 10:57:00

Өнөөдөр (2023.08.17) Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын “Эксим" банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийн хүрээнд хийгдэх 3 багц ажлын зээлийн дэд гэрээг үзэглэлээ.

Дэд зээлийн гэрээг байгуулснаар:

  • Монгол улсын Засгийн газар 2016 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Эксим” банктай байгуулсан 1.0 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах,
  • EPC-02 болон EPC-03 багц ажлын гэрээний үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг дахин 7 жилээр сунгах,
  • Богино хугацаанд их хэмжээний төлбөр төлөх байсан төсвийн дарамтыг бууруулах юм.

EPC-02 болон EPC-03 багц ажлын гүйцэтгэгчийн гэрээг баталгаажуулж, гүйцэтгэгч компаниудын санхүүжилтийг олгож эхэлснээр Монгол улс БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд стратегийн өндөр ач холбогдол бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”саадгүй үргэлжлэх зэрэг давуу талууд бий болж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл