8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн А.Тлейханы туслахыг шүүх буруутай гэж үзжээ

2016-04-20 15:47:00

УИХ-ын гишүүн А.Тлейханы туслах Ш.Айдост Нийслэлийн анхан шатны шүүх хуурамч бичиг баримт үйлдэж залилангийн гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож торгуулийн ял оноожээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.2, 233.1-ээр буюу бусдаас их хэмжээний мөнгө залилсан, тамга, тэмдэг хуурамчаар үйлдсэн гэсэн зүйл заалтыг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан байна. Тодруулбал тэрээр  Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын нэрийн өмнөөс "Шинэ Монголын хөгжлийн төлөө" хэмээх төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ үү гэсэн утга бүхий хуурамч албан тоот үйлдэн "Оюу-толгой", "Номин холдинг, "MCS", "Жаст" групп, "Мобиком" корпораци, "Ган хийц", Очир ундраа" компани зэрэг байгууллагад илгээжээ.  Гэвч хуурамч албан бичигт итгэсэн "MCS" группээс гурван сая төгрөг, "Жаст" группээс нэг сая төгрөгийг авсан нь илэрсэн байна. Дашрамд дуулгахад  Ш.Айдосыг өнгөрөгч  оны арванхоёрдугаар сараас эхлэн урьдчилан хорих ангид 44 хоног хоригджээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment