8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахилгаан тасарсан аймгуудыг 72 цагийн дотор эрчим хүчинд холбоно

2023-08-15 10:10:00

2023 оны наймдугаар сарын 14-ний 22:55 цагт Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин А,Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683-р тулгуурууд унаж аваарын нөхцөл байдал үүссэн. Үүний улмаас Архангай, Өвөрхангай, Булган зэрэг нийт долоон аймгийн 45320  айл өрх, 5256 аж ахуйн нэгж цахилгаангүй болжээ. 

Сэргээн босголтын ажилд Хангайн бүсийн салбараас дөрөв, Улаанбаатар салбараас нэг бригад тус тус ажиллаж байна. Сэргээн босгох ажлыг 3 хоног буюу 72 цагийн дотор хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа талаар ЭХЯ-наас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment