8o
Улаанбаатар хот
mobile menu

Аварга тосон нуурыг сэргээх ажил 25 хувьтай үргэлжилж байна

2023-08-15 09:47:00

Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд орших Аварга тосон нуурыг сэргээх ажил 25 хувьтай үргэлжилж байна. 

Энэ хүрээнд босоо шүүрүүлийн байгууламж, нуурт цутгах гадаргын усны байгалийн голдиролыг сэргээх ажил, ариун цэврийн байгууламж, нуурын хашааг сэргээн засварлах ажил болон авто машины зогсоол, тохижилтын ажлууд хийгдэж байгаа аж. Улсын төсвийн 966.2 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тус ажлыг “Престиж-Инженерг” ХХК гүйцэтгэж байна. 

2022 оны байдлаар Аварга тосон нуурын усан мандлын талбай 25 хувь, усны дундаж гүн 50 хувь, усны эзэлхүүн 60 хувиар тус тус багасч, усны эрдэсжилт хоёр дахин нэмэгдэж 20гр/л хүрсэн байна. Иймд нуурыг бохирдолт, ширгэхээс хамгаалах, байгалийн унаган төрхийг сэргээх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд нуурын эргийн дагуу 465 метр зам, босоо шүүрүүлийн байгууламж, гадаргын усны байгалийн голдирлыг 12 байршилд сэргээх, голын эхийг хамгаалах, ойн зурвас байгуулах зэрэг ажлыг хийх шаардлагатай байгаа аж. Аварга тосон нуурыг сэргээх ажил 2022-2023 онд хэрэгжинэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл