Наймдугаар сарын 5-нд болсон үерт өртөж, амиа алдсан дөрвөн иргэний ар гэрийнхэнд орон сууц олгох шийдвэр гаргаад буй. Энэ талаар НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад "Харамсалтайгаар амиа алдсан Хэнтий аймгийн хоёр иргэний ар гэрт орон сууцыг нь хүлээлгэн өгсөн.Түүнчлэн үлдсэн хоёр талийгаачийн ар гэрийнхэнд орон сууцыг нь хүлээлгэж өгөхөөр бэлтгэж байна. Бичиг баримтын болон хувь хүний нууцтай холбоотой нягтлах асуудал байгаа учир орон сууцыг нь хараахан хүлээлгэж өгөөгүй байгаа" хэмээлээ.
Үерийн улмаас амиа алдсан Хэнтий аймгийн хоёр иргэний ар гэрт орон сууцыг нь олгожээ
2023-08-14 11:27:00