8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүүрсний экспортын орлого таван тэрбум ам.долларт хүрчээ

2023-08-11 11:11:00

Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улс 34 сая тонн нүүрс экспортолж, экспортын нийт орлого таван тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь БНХАУ-ын “Тэг ковид” бодлогын хязгаарлалт суларч, Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотой юм.

Өөрөөр хэлбэл, нүүрсний экспортын хэмжээ цар тахлын өмнөх үе буюу 2018, 2019 оны түвшинд хүрээд буй. Дээрх онуудад Монгол Улс 35-36 сая тонн нүүрс экспортолж байжээ. Харин өнгөрсөн оны эхний долоон сард дунджаар 1.6 сая тонн нүүрс экспортолж байсан бол 8-12 дугаар сард дунджаар 4.1 сая тонн нүүрс экспортолсон байна. Түүнчлэн 2022 онд нийт 31.7 сая тонн нүүрс экспортолж, экспортын орлого 6.5 тэрбум ам.долларт хүрч байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment