8o
Улаанбаатар хот
mobile menu

Хяргас нуурын эрэгт үүссэн хогийн цэгийг нүүлгэжээ

2023-08-10 14:21:30

Хяргас нуурын эрэгт үүссэн хогийн цэгийг нүүлгэж, дахин хогийн цэг үүсгэхгүй байх сануулгыг аж ахуй нэгжүүдэд өгчээ. 

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Увс аймагт ажиллах үед Хяргас нуурын эргээс 5 км-ын зайд үүссэн хогийг цэгийг нүүлгэх төсвийг шийдвэрлэж, уг ажлыг гүйцэтгэх үүргийг Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Цэлмэгдалайд өгсөн байна.

Уг ажлын хүрээнд долоо хоногийн дотор нийт 600 орчим тонн хогийг цэвэрлэж, нүүлгэн шилжүүлэх ажлыг бүрэн хийж гүйцэтгэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment