Ардчилсан нам намын Гүйцэтгэх зөвлөл хуралджээ. Хуралдаанаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд УИХ дахь “Шударга ёс” эвсэлд багтаж байгаа М.Энхсайхан даргатай МҮАН болон ИЗНН-ыг эгнээндээ нэгтгэх асуудлын талаар ярилцсан байна. МҮАН, АН хоёр нэгдэж болзошгүй гэсэн таамаг төрүүлэх болжээ. Эвслийн гишүүн О.Баасанхүү ч үүнийг бататгасан ярилцлага өгсөн байна. Тиймээс “Шударга ёс” эвсэл задрах нь цаг хугацааны асуудал болсон байна.