8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголч Эрдэмтний XII Их хуралд 20 орны 307 эрдэмтэн илтгэл танина

2023-08-10 11:11:00

Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 2023 оны наймдугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулна. Төрийн ордонд өнөөдөр эхэлж буй Их хурлыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. 

1959 оноос эхлэн Олон Улсын Монголч Эрдэмтний Их хурлыг таван жилд нэг удаа зохион байгуулж иржээ. XII nх хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” нэрийн дор Монголын нүүдэлчдийн түүх, уламжлал, монгол хэл, утга зохиол, нийгэм-эдийн засаг, улс төр, гадаад, дотоод ертөнц, соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг онцлон анхаарч, эрдэмтэн судлаачид  судалгааны ажил, бүтээл туурвилаа танилцуулна.

Их Хуралд 20 орны 307 эрдэмтэн илтгэл тавих бөгөөд Их Хурлын нээлтэд гадаад, дотоодын 750 гаруй төлөөлөгч оролцож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл