8o
Улаанбаатар хот
mobile menu

"Нийслэлд буй 2-5 насны хүүхдийн 98 хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой"

2023-08-10 10:57:00

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг энэ сарын 1-20-ныг дуустал “E-Mongolia” системээр хүлээн авна. Энэ талаар БЕГ-ын Цахим шилжилт, нэгдсэн статискийн газрын дарга Н.Мөнхсанчиртай ярилцлаа. 

-Наймдугаар сарын 1-нээс цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг цахимаар хүлээж авсан. Өнөөдрийн байдлаар хэчнээн хүүхэд хүсэлт ирүүлсэн бэ? 

-Өнөөдрийн байдлаар 74 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ “E-Mongolia” системээр дамжуулан ирүүлсэн. Наймдугаар сарын 1-нээс 20-ны хооронд цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг хүлээж авна. Харин наймдугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд тухайн хүүхдийн хаягтай ойр цэцэрлэгийн эцэг, эх, асран хамгаалагчид санал болгоно. Энэ тухай мэдээллийг иргэд зурвасаар хүлээж авах боломжтой. Улмаар эцэг, эхчүүд тухайн цэцэрлэгт хүүхдээ элсүүлэх бол цэцэрлэгтэйгээ гэрээ хийнэ. 

-Түр оршин суугчид хүүхдээ цэцэрлэгт нь хэрхэн бүртгүүлэх вэ?

-Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиар 180 хоногоос бага хугацаанд амьдрах байршлыг түр орших суух хаяг гэж нэрлэдэг. Түүнээс дээш хугацаанд амьдрах байршлыг байнгын оршин суух хаяг гэж нэрлэнэ. Гэтэл цэцэрлэгийн үйлчилгээ нь жил бүрийн есдүгээр сарын 1-нээс дараа жилийн зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжилдэг. Тэгэхээр иргэд нэг жилээс дээш хугацаанд оршин суух хаягийн бүртгэлээ хийлгэх нь зүй. Үүний тулд тухайн оршин суугаа газрынхаа улсын бүртгэгч дээр очоод, бүртгэлийн хаягаа цэгцлэх шаардлагатай. 

-Түр оршин суугчийн хүүхдүүд цэцэрлэгт бүртгүүлэх боломжгүй гэсэн үг үү?

-Наймдугаар сарын бүртгэлээс өмнө амжиж оршин суух хаягаа цэгцэлж чадаагүй хүмүүс бий. Тэдгээр иргэдийн хүсэлтийг есдүгээр сарын 1-нээс 20-ны хугацаанд хүлээж авна. Гэхдээ эхний шатны хүсэлт гаргасан хүүхдүүдийн бүртгэл баталгаажаад, цэцэрлэгийн багтаамж дүүрэх эрсдэлтэй.

-Хувийн цэцэрлэгт явж байсан хүүхдүүд хэрхэн вэ?  

-Хувийн цэцэрлэгээсээ мэдээллээ аваад, тухайн цэцэрлэгтээ үргэлжлүүлж явах боломжтой. Гэхдээ энэ сонголтыг  “E-Mongolia” систем асуухгүй. Учир нь зарим хувийн цэцэрлэг хувьсах зардлыг хоёр дахин олгох буюу арай хөнгөлөлттэй үнээр цэцэрлэгт хамруулах нөхцөлийг биелүүлэхгүй байгаа. Хувийн хэвшлийн байгууллагад бид бүх хүүхдийг авах үүрэг хүлээлгэх боломжгүй. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, зарим хувийн хэвшлийн цэцэрлэг төрийн ачааллыг хуваалцан, хамтарч ажиллаж байгаа. Аль цэцэрлэгтэй хамтарч байгаа талаар шууд зарлах боломжгүй байна. Учир нь одоогийн байдлаар зарим цэцэрлэгтэй хамтрах эсэх асуудал хэлэлцээрийн түвшинд байгаа. Тиймээс иргэд хүүхдээ явуулах гэж байгаа цэцэрлэг дээрээ очиж уулзаад, тодруулах боломжтой. 

-Цэцэрлэгээ эцэг, эхчүүд өөрсдөө сонгож болох уу? 

-Болно. Гэхдээ гэртэйгээ ойр байгаа хувийн цэцэрлэгт хамрагдсан тохиолдолд хувьсах зардлыг хоёр дахин олгох боломжтой. Өөр газар хүүхдээ сургавал хөнгөлөлттэй нөхцөл олгох боломжгүй. 

-Хувийн цэцэрлэгийн элсэлтийн хуваарилалтыг наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд хийнэ гэж мэдээлсэн. Арай хожуу хугацаа байна гэх саналыг иргэд тавьж байх шиг анзаарагдсан?

-Хувийн цэцэрлэгүүдийн бүртгэл хийх эрх нь нээлттэй байгаа. Сурагчидтайгаа гэрээгээ хийгээд, элсүүлэх боломжтой. Наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд эцэг, эхчүүдэд цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой хариу өгнө. Тэгэхээр хувийн цэцэрлэгүүдийн мэдээлэл систем дээр гарч ирнэ. Үүнд дээр үндэслээд, хуваарилалт хийнэ. Тиймээс эцэг, эхчүүд цэцэрлэгтэйгээ сайн ярилцаж, сонголтоо хийх нь зүй.   

-Өнгөрсөн жил хүсэлт гаргасан бүх хүүхдийн цэцэрлэгт хамруулсан. Энэ жил ч мөн хүүхэд бүхнийг цэцэрлэгт хамруулах боломжтой юу? 

-Өнгөрсөн жил 140 мянган хүүхэд нийслэлд амьдарч байна гэх статистик гарч байсан. Засгийн газар, УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу бид бүх хүүхдийг цэцэрлэгт хамтруулах зорилт тавьж ажилласан. Улмаар өнгөрсөн хичээлийн жил нийт 127 мянган хүүхэд суралцсан. Хүсэлт гаргасан бүх хүүхдийг цэцэрлэгт хамтруулсан. Энэ жил цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 142 мянга болж нэмэгдсэн. Тэдгээрийн 98 хувийг цэцэрлэгт хамруулах багтаамжтай байна. Өөрөөр хэлбэл, 142 мянгаас 138 мянгыг нь хамруулан сургах боломжтой. 

-Нэгдүгээр ангийн хүүхдийн элсэлтийн тухайд ?

-Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл улсын хэмжээнд явагддаг. Энэ жил нийт 70 мянган хүүхэд сургуульд орно. Хамран сургах тойрон өнгөрсөн зургаадугаар сард батлагдсан. Наймдугаар сарын 15-наас бүртгэл эхэлнэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment