8o
Улаанбаатар хот
mobile menu

Google-ийн хайлтын системээс хувийн зургаа устгах боломжтой болж байна

2023-08-09 16:03:00

Хайлтын системийн зах зээлд тэргүүлэгч Google компани хэрэглэгчдэд хувийн мэдээллээ хянах шинэ боломжийг олгохоор болжээ.

Тухайлбал хэрэглэгч өөрийнхөө ил задгай болон зөвшөөрөлгүй тарсан зургийг бусад хүмүүсийн хайлтын үр дүнгээс хасах боломжтой болсон байна.

Зургийг хэрэглэгч өөрөө санаатай тараасан байсан ч ингэж болох гэнэ.

Хайлтын үр дүнгээс устгах хүсэлтийг энгийн форм бөглөн Google-д илгээх юм байна.

Ийм зориулалттай хяналтын самбарыг эхлээд АНУ-ын англи хэлтэй хэрэглэгчдэд зориулан гаргах ба дараа нь бусад зах зээлд нэвтрүүлэх ажээ. Зөвхөн зураг биш, бусад хувийн мэдээллээ ч ингэж хянах боломжтой гэнэ.

Бас бүх хэрэглэгч хайлтын үр дүнд нь ямар зураг харагдах, харагдах ёсгүйг шүүх боломжтой болж байна. Тухайлбал хэрэглэгчийн хайлтын үр дүнд насанд хүрэгчдэд зориулсан болон цус, хүчирхийлэл харуулсан зураг олдвол харуулахдаа бүдгэрүүлдэг болох юм.

Жишээлбэл “гэмтэл бэртэл” гэсэн түлхүүр үгээр мэдээлэл хайхад гарч ирэх зарим зураг нь бүдгэрч харагдана.

SafeSearch гэсэн нэртэй энэхүү тохиргоо энэ оны эхээр анх нэвтэрч байсан бол одоо бүх хэрэглэгчдэд автоматаар идэвхжүүлэхээр болжээ.

Хэрэглэгч хүсвэл SafeSearch тохиргоог идэвхгүй болгож, шүүлтүүргүй зургуудыг хайлтын үр дүндээ харах боломжтой юм байна.

 

Эх сурвалж: The Guardian

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment