8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Бээжин: Их хэмжээний мөнгө олж, Хархорин хот байгуулах хоёр гарц гаргалгаа надад бий

2023-08-09 14:52:00

"Хархорин хот босох уу, балгас болох уу" сэдвээр иргэн Х.Бээжин Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Иргэн Х.Бээжин "Хархорин хот байгуулах ажил хаалттай байж болохгүй, олон нийтэд нээлттэй танилцуулахыг хүсэж байна. Хот байгуулахад мөнгө хэрэгтэй. Тэгвэл манай улс мөнгөтэй байна уу, үгүй юу гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Хархорин хот байгуулах бүтээн байгуулалтын захиргаанд ажилладаг хүний ярианаас сонсоход зураг төсөл хийлгэх мөнгө байхгүй юм билээ. Хархорин хотын зургийг нарийвчилж хийлгэхэд 23 тэрбум төгрөг хэрэгтэй ч найман тэрбум төгрөгийг л баталлаа гэх жишээний. Үүнээс анзаарахад шинэ хот барих мөнгөгүй юм бол уу гэж ойлгосон. Гэхдээ мөнгийг олж болно.

Мөнгө босгох гарц гаргалгаануудыг бүгдээрээ тал бүрээсээ хайх хэрэгтэй. Надад мөнгө олж, хот байгуулах хоёр гаргалгаа байна. 

  • Нэгдүгээр гарц уул уурхайн хаягдал дээрээс нүүрс, алтнаас үнэтэй бүтээгдэхүүн гаргаж авах боломж, технологи байгаа. Энэ технологийг гаргаж ирсэн Монголын сайхан эрдэмтэн байна. Энэ бол хаягдал дээрээс асар их хэмжээний мөнгө олох боломж.
  • Хоёрдугаар гарц нь Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-д үйл ажиллагаа явуулдаг "Бонд групп"-ээс Хархорин хотын бүтээн байгуулалтад оролцох санал тавьсан. Би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь ажиллаж байгаа.

Тухайн групп нь АНЭУ-ын Абу Даби хотын ерөнхийлөгчийн ордон, нисэх онгоцны буудал зэрэг олон бүтээн байгуулалт хийсэн туршлагатай" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Монголын шинэ нийслэлийн бүтээн байгуулалт хийгдэх талаарх санал санаачилгыг тэд сонсоод Ерөнхийлөгчтэй уулзахыг хүссэн захидлаа тавдугаар сарын 22-нд ирүүлсэн. "Хархорин хотыг бүтээн байгуулахад бид оролцмоор байна, уулзъя" гэж захидал илгээсэн.

Би итгэмжлэгдсэн төлөөлөгч нь учраас энэ бичгийг аваад холбогдох байгууллагуудад нь хүргэж өгөөд явж байгаа. Хархорин хот байгуулах нь дэлхий нийтийн анхаарлын төвд орсон юм билээ" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024/04/25 102.88.69.210
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгү
2024/04/25 102.88.69.210
Хэ хэ
Xa xa. Сэрүүхэн зүүд үү,үгүй юу. Шинжлэх ухааны нотолгоо,баталгаа нэхвэл зодуулчих болов уу. Хэ хэ
2023/08/09 192.82.87.22
  • Recent
  • Most Read
  • Most Comment