Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлохыг завджээ.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын тавдугаар багийн “Гахайн байр” гэдэг газарт “Хэрлэн” голд нэг хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орсон тухай дуудлагыг наймдугаар сарын 8-ны өдрийн 21:28 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход 50 настай эмэгтэй Ц нь “Хэрлэн” голд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлох зорилгоор орсныг эсэн мэнд гарган аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгчид хүлээлгэн өгчээ.