Утсаар ярих гэж ууланд гарсан дөрвөн иргэн аянганд цохиулсан хэрэг Архангай аймагт гарчээ. Аянганд цохиулсан дөрвөн иргэний хоёр нь нас барсан байна.
35 настай иргэн Б болон 36 настай Ч нар нас барсан харамсалтай хэрэг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Тээл гэх газар энэ сарын 5-ны өдрийн 20.40 цагийн орчимд болжээ. Энэ тухай мэдээллийг энэ сарын 6-ны өдрийн 11.20 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан аж.