8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг автобусны жолооч явган зорчигч дайрч амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ

2023-07-20 12:47:00

Улаанбаатар-Увс аймгийн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобусны жолооч зургаадугаар сарын 22-нд явган зорчигч дайрч амийг нь хохироосон хэрэг гарчээ. 

Энэхүү осол Архангай аймагт гарсан бөгөөд осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч тухайн үед хэргийн газрыг орхиж явсан байна. 

Одоогийн байдлаар хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон Архангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа аж. 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment