8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн замд осолд орсон 12 иргэнийг нисэх онгоцоор ГССҮТ-д хүргэжээ

2023-07-19 11:50:00

Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 4796 хүн хандаж, тусламж үйлчилгээ авчээ. Алсын дуудлагын дагуу тус төвийн эмч нарын баг Сүхбаатар, Өвөрхангай аймагт очиж ажиллахдаа гавал тархи болон цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтэлтэй хоёр иргэнд мэс засал хийсэн байна.

Мөн долоодугаар сарын 8-17-ны хооронд орон нутагт осол гэмтэлд өртөж биеийн байдал маш хүнд байгаа, нисэх онгоцоор яаралтай тээвэрлэгдэх заалттай 12 иргэнийг ГССҮТ-ийн нисэх талбайд тээвэрлэн авчирчээ.  Хөдөө орон нутгийн замд авто осолд орсон болон мориноос унаж гэмтсэн найман том хүн, дөрвөн хүүхдийг нисэх онгоцоор тээвэрлэн авчирч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.  Тус төвийн хэвтэн эмчлүүлэх тасагт энэ өдрүүдэд 477 үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэдгийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment