8o
Улаанбаатар хот
mobile menu

МҮБХ-оос идэвхээр хасдаг дүрмийг өөрчлөх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлнэ

2023-07-17 11:57:00

Засгийн газар энэ сарын 5нд “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-нд өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, тус дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад дараах өөрчлөлтүүд орсон. 

  •  Барьцгүй барилдаан – 20 минут. (Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ.)
  •  Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан – 20 минут. (Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана.)
  •  Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.
  •  Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж, Хөлийн цэцүүдийн олонхын саналаар идэвхгүй бөхийг хасаж шийдвэрлэнэ.
  • Дээрх дүрмийн өөрчлөлтүүдийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн сум, аймаг, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хэрэгжүүлж ажиллана.

Уг өөрчлөлтүүд нь бөхчүүд болон наадамчин олонд ойлгомжгүй байдал үүсгэж ихээхэн маргаан дагуулсан юм.

Тэгвэл олон нийтийг талцуулаад уг өөрчлөлтийг засаж сайжруулахаар Засгийн газарт хандана гэдгийг Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдэв. Тэрээр "Үндэсний их баяр наадмыг Үндэсний бөхийн салбар хороо, баяр наадмыг зохион байгуулах хороонууд хамтарч зохион байгуулдаг. Манай холбооноос ийм асуудал үүснэ гэдгийг анхааруулж хэлсэн. Мөн төрийн гурван өндөрлөгт хүртэл хандаж байсан. Энэ дүрмийн өөрчлөлт бол хайнга хандах биш анхаарах ёстой зүйл.

Улсын баяр наадмаар хоёр, гурван бөх хасагдсан ч цаагуураа Монгол наадам, өв уламжлал, өв соёл гэдэг зүйлд сөрөг нөлөө болохоор зүйл юм. Тиймээс МҮБХ-ноос энэ дүрмийг өөрчлөх саналыг Засгийн газарт тавина. МҮБХ нэгдүгээрт бөхийнхөө эрх ашгийг хамгаална. Үүндээ бөхийн цолонд ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр шийдэж ажиллана. “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм” бол холбооны дүрэм биш. Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Ирэх намраас өмнө дүрмийн өөрчлөлтийг шийдвэрлэхээр ажиллана" гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SEKSY
SRXSDN80955877
2023/07/23 64.119.16.4
Хэн ч албадаагүй. Нэг нь унатал барилдуул
Сүмбэр уулыг дов болтол,Сүн далайг шалбааг болтол ноцолдов гэж үлгэрт байдаг билүү. Хэн ч та нарыг дуустал хүлээ гэж хэлээгүй. Дуртай нь дуустал хараад сууж бай. Дургүй нь босоод явна биз. Хийх юм алг
2023/07/19 192.82.73.210
зочин
Баянмөнх аврага үлгэр домог ярин лээ. Орчин цагын амьдрал бол цаг, нартай уралдсан, бүтээлч амьдралын хэв маяг. Наадмаар хасдаг байя. Бөхчүүд цочирдсон байх, яваандаа дасаад уран мэхээ уралдуулна.
2023/07/17 202.21.111.170
zochin
Хасдаг нь зөв. Наадмын барилдаанаар л хасдаг байя. Олон мянган хүнийг залхааж байгаа юм шиг бүтэн цаг бие биенээ түшин, хөлс , нус нь гоожсон "бөх" гэх хүмүүсийг харж алтан цаг, хугацааг алдаамааргүй
2023/07/17 202.21.111.170
  • Recent
  • Most Read
  • Most Comment