Үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ, ЦУОШГ, НЭМГ, НЗАА, Геодез, Усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас хамтран хэвлэлийн хурал хийлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Долдугаар сар гараад ихэнх нутгаар хур бороо элбэгшиж эхэлсэн. Долдугаар сарын 3-наас эхлээд төвийн болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орсон. Ингэхдээ 20-26 цаг үргэлжилсэн.
Улаанбаатар хотод орсон борооны хэмжээ дүүргээсээ хамаараад 28-33 миллиметр байна. Үргэлжилсэн хугацаа нь 25-27 цаг орлоо.
- Өнөөдөр шөнөдөө бороо үргэлжлэн орно. Тухайлбал төвийн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар орно.
- Маргааш өдөртөө Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно.
- 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар
- 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
- 9-нд нутгийн хойд хэсгээр
- 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
- 11-нд төвийн аймгуудын нутгаар
- 12-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Дорнодын тал нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.
Урьдчилсан мэдээгээр
- Туул гол Улаанбаатар хот орчим, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 20 см
- Ерөө гол Улаангом сум орчимд 10 см
- Онон гол Дадал сум орчимд 20 см-аар тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, ААН байгууллага, аялж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна" гэлээ.