Өнөөдөр АНУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар ирсэн энхийг дэмжих ажиллагааны зориулалттай автомашинуудыг Монголчуудад гардуулах ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, тэргүүтэй хүмүүс оролцлоо. Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Элчин сайд Женифер Зимдал Галт: "Монголын Зэвсэгт хүчинд энхийг дэмжих үйл ажиллагаанд хэрэгцээтэй автомашин гардуулан өгч байгаадаа баяртай байна. Манай улсын Засгийн газар Монголын Зэвсэгт хүчинтэй хамтран энхийг дэмжих ажиллагааны чадавхийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг. Энэ хүрээнд Монголын энхийг сахиулагчдын чадавхийг сайжруулахаар машин техник, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийг хандивлаж ирсэн. Монголын Зэвсэгт хүчнийхэн үүнийг маань зориулалтын дагуу Өмнөд Судан зэрэг улсад энхийг дэмжих ажиллагаа бүртээ ашиглаж байгаад талархаж байна. Цаашдаа манай улс нэр хүнд нь өсч байгаа Монголын энхийг сахиулагчдыг дэмжиж ажиллана гэдэгтээ эргэлзэхгүй байна. Удахгүй дэлхий даяар танил болсон "Хааны эрэлд-2016" олон улсын хамтарсан хээрийн сургуулийг бид хамтран зохион байгуулах гэж байна. Энэ завшааныг ашиглаад Афганистан улсад явагдаж буй "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд энхийг сахиулагчдаа оролцуулж байгаад Монголын Засгийн газарт талархал илэрхийлье. АНУ, Монголын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам бэхжих болтугай" гэжээ
АНУ-аас манайд 30 гаруй "Ланд круйзер" бэлэглэлээ
2016-04-20 11:29:00