Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 6-аас олгоно. Мөнгөн тэтгэмжээс энэ оны нэгдүгээр сард хасагдсан зарим өрхийн хүүхдүүд нөхөж авахаар бол хүсэлт гаргах шаардлагатай болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байв. Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас дараах зөвлөмжийг гаргажээ.
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байсан хүүхэд хүсэлт гаргах шаардлагагүй
- 2023 оны 1-6 дугаар сарыг хүртэл хугацаанд аваагүй хүүхдүүд мөн хүсэлт гаргах шаардлагагүй
- 2023 оны 1-6 дугаар сард шинээр мэндэлсэн хүүхэд энэ хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаагүй бол тэтгэмж хүлээн авах дансаа emongolia болон ehalamj системд бүртгүүлэх шаардлагатай.
- Хэрэв хүүхдийн мөнгөн тэтгэмж хүлээн авах дансаа ehalamj системд бүртгүүлсэн бол дахин бүртгүүлэх шаардлагагүй.
Мөнгөн тэтгэмжийг энэ сараас хүүхэд бүрт олгох бөгөөд дараах зааврын дагуу шалгахыг зөвлөлөө.