Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам махны экспортыг квотгүй болгохоос гадна экспортын “Нэг цонх”-ны цахим үйлчилгээг нэвтрүүлжээ. Ингэснээр өнгөрсөн онд 16 мянган тонн мах экспортолсон бол энэ оны эхний хагаст 40 мянган тонн мах экспортолжээ.
Мөн Дарханы арьс ширний цогцолбор ашиглалтад орох хүртэлх хоёр жилийн хугацаанд бүх төрлийн арьс ширийг экспортлох шийдвэр гаргасан гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэллээ.