Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг https://service.ulaanbaatar.mn/home системээр зургаадугаар сарын 28-ны өдрийн 08:00 цагаас 06 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Хүсэлт гаргахад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий хуулийн этгээд байх шаардлага тавих аж.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
-Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн хуудас
-Тогоочийн мэргэжлийн үнэмлэх
-Худалдан борлуулах бараа бүтээгдэхүүний зураг
-Ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх)