8o
Улаанбаатар хот
mobile menu

Вена хоёр дахь жилдээ амьдрахад хамгийн тохиромжтой хотоор нэрлэгдлээ

2023-06-27 00:00:00

Австрийн нийслэл Вена хот хоёр дахь жилдээ амьдрахад хамгийн таатай хотоор шалгарлаа. Судалгааг Economist Intelligence Unit (EIU) сэтгүүл нийтэлжээ .

" Вена хот өмнөхийн адил тогтвортой амгалан байдал, сайн дэд бүтэц,  чанартай боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээ, мөн соёл урлагийн баялаг үзвэр үйлчилгээгээрээ тэргүүлсэн хэвээр байна. Цөөхөн дутагдлуудын нэг нь Венад спортын томоохон арга хэмжээ болдоггүй" гэж судалгаанд өгүүлжээ.

Вена хот шалгуурын дагуу 100 онооноос 98.4 оноо авчээ. 2022 онд Австрийн нийслэл 99.1 оноогоор нэгдүгээр байрт бичигдэж байсан юм.

Мөн эхний аравт Копенгаген, Мельбурн, Сидней, Ванкувер, Цюрих, Калгари, Женев, Торонто, Осака, Окланд багтжээ .

173 хотын жагсаалтын сүүлийн байруудыг Карачи, Лагос, Алжир, Триполи, Дамаск хотууд эзэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл