8o
Улаанбаатар хот
mobile menu

Зочид буудалд хоёр жил амьдраад төлбөр төлөлгүй зугтжээ

2023-06-23 12:57:00

Энэтхэгийн нийслэл Дели хотод байдаг Roseate House таван одтой зочид буудалд Анкуш Дутта гэгч үйлчлүүлэгч нэг хонохоор захиалга өгчээ. Тэрээр 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр зочид буудалд ирсэн боловч маргааш нь гарч явалгүй 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр хүртэл 603 хоног буюу бараг хоёр жил амьдарсан байна. Дутта зочид буудлыг орхин явахдаа төлөх ёстой байсан 70000 ам.долларыг төлөлгүй гарсныг зочид буудлын баримтаас шүүж олж мэджээ. Зочид буудлын зохион байгуулагчид цагдаад өгсөн мэдүүлэгтээ гэмт этгээд уг хэргийг дангаараа үйлдээгүй бөгөөд зочид буудлын зарим ажилтан хамтран хуйвалдаанд оролцож, авлига авсан хэмээн дурдсан байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ба Roseate House зочид буудлын удирдлага ямар нэг албан ёсны тайлбар мэдээлэл өгөөгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл