8o
Улаанбаатар хот
mobile menu

Жо Байден Ши Жиньпинийг “дарангуйлагч” гэж дуудав

2023-06-21 13:13:00

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-д айлчилж, Ши Жиньпин даргатай уулзсаны дараахан Жо Байден таагүй мэдэгдэл хийв. Удаан хугацаанд хямралтай байсан хоёр гүрний харилцааг тэнцвэржүүлэхийн тулд хийсэн Блинкений айлчлалын дараа Ши Жиньпин харилцаанд ахиц дэвшил гарсан гэж мэдэгдсэн бол Төрийн нарийн бичгийн дарга яриа хэлэлцээрт бэлэн гэдгээ илэрхийлсэн билээ.

Гэтэл айлчлалын дараахан буюу мягмар гарагийн орой Калифорниад болсон хандивын арга хэмжээн дээр Америкийн Ерөнхийлөгч Жо Байден Хятадын дарга Ши Жиньпинийг дарангуйлагч хэмээн нэрлэжээ. Байден Хятадын тагнуулын бөмбөлгүүдийг буулгаж авсан нь дарангуйлагчдын хувьд ичгэвэрт явдал хэмээн олон нийтийн өмнө ярьсан байна. Байдены уг зэмлэлд Хятадын талаас ямар нэгэн албан ёсны хариу мэдэгдэл хийгээгүй байгаа ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл