Гудамжинд явж байсан хүний гутал, утсыг дээрэмдсэн хэрэг гарчээ.
Тодруулбал цагдаагийн байгууллагад өчигдөр орой 22:35 цагийн үед Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд “Үл таних хүмүүс манай аавыг дээрэмдсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Шалгалтын ажиллагаа явуулахад 59 настай, эрэгтэйг гудамжинд явж байхад нь 41 настай, эрэгтэй “А” гэгч нь бусадтай бүлэглэн гар утас болон гутлыг нь дээрэмдэж зугтсаныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Иргэд шөнө, оройн цагаар гэрэлтүүлэггүй, харанхуй гудамжаар ганцаараа зорчихгүй байх, баталгаатай такси, унаагаар зорчих, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.