Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд "Орон сууцны гуравдугаар давхраас хүн үсрэх гээд байна" гэсэн дуудлага, мэдээлэл ОБЕГ-т бүртгэгджээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхдээ тэврэн цонхоор үсрэхийг завдсан байна. Иймд алба хаагчид тус хоёр иргэнийг авран хамгаалж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Согтуурсан үедээ хүүхдээ тэврэн цонхоор үсрэх гэж байсан эрэгтэйг аюулгүй буулгажээ
2023-06-08 13:22:00