8o
Улаанбаатар хот
mobile menu

Япон улс цэргийн зориулалттай 100 автомашиныг Украинд хандивлав

2023-05-25 12:12:00

Япон улсын засгийн газар цэргийн зориулалттай гурван төрлийн автомашин нийт 100 ширхгийг Украин улсад хандивлажээ.

Хандивыг гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Токио хотод болж, Японы батлан хамгаалахын дэд сайд Тоширо Ино бичиг баримтыг Украины элчин сайд Сергей Корсунскийд хүлээлгэн өгсөн байна.

“Эзлэн түрэмгийлэл хурдан дуусаж, энх тайван амьдрал буцаж ирэхийг бид хүсэж байна. Бид чадах бүхнээрээ туслах болно” гэж Ино сайд энэ үеэр хэлжээ.

Хандивт бас 30,000 ширхэг цэргийн хоол хүнс багтсан байна.

зураг

 

Дэлхийн Хоёрдугаар дайны дараа Япон улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой болсон тул байлдааны зориулалттай зэвсэг техникийг гадаад орнуудад гаргахад саад бэрхшээл ихтэй байдаг.

Тиймээс өнгөрсөн хугацаанд тус улс сумнаас хамгаалах хантааз, дуулга, хоол хүнс, бага оврын дрон, утааны баг зэрэг зэвсгийн бус тусламжийг Украинд үзүүлсээр ирсэн юм.

Дэлхийн геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж, Умард Солонгос, Хятад зэрэг хөрш улсуудаас учруулж болзошгүй аюул занал нэмэгдэж буйтай холбоотойгоор Японы эрх баригчид одоо уламжлалт бодлогоо өөрчлөхөөр төлөвлөж байгаа.

Япон улсын засгийн газар Украинд нийтдээ $7 тэрбумын тусламж үзүүлжээ. Мөн 2,000 гаруй украинчуудыг хүлээн авч, орон сууц, сургууль, ажлын байраар хангасан нь цагаачлалын хатуу бодлоготой тус улсын хувьд ховор үзэгдэл юм.

 

Эх сурвалж: Associated Press

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл