8o
Улаанбаатар хот
mobile menu

Малчдын 57 хувь нь гамшгийн эрсдэл даах чадвар дунджаас доогуур байна

2023-05-25 10:47:00

Mалчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хийлээ. Судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 сумын 10023 малчин өрх хамрагдсан ба тэдний эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой гарсан байна.

Нийт өрхийн 57 хувь нь дунджаас доогуур түвшинд байгаа бол дөнгөж 10 хувь нь эрсдэл даах чадавхын 70-аас дээш түвшний индекстэй гарч, 20 хувь нь 20-оос доош түвшний оноотой буюу эрсдэл даах чадавх бага гэсэн үр дүн гарчээ.

Уг судалгааны зорилго нь Монгол Улсын малчин өрхийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хэрэгцээг ойлгож мэдэх, түүнд тулгуурласан дэмжлэгийг тодруулах юм.

Судалгааны үр дүнг зудын эрт арга хэмжээний зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох, цаашлаад эмзэг бүлгийн малчин өрхүүдэд үзүүлэх хүмүүнлэгийн болон нийгмийн хамгааллын үйл ажиллагааны үр нөлөөг дүгнэхэд ашиглах боломж бүрдэж байна.

Энэхүү судалгааг НҮБ-ын “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд олон улсын RIMA аргачлалыг анх удаа ашиглан гүйцэтгэжээ. Энэ аргачлал нь цочрол, стрессийг зарим өрхүүд яагаад, хэрхэн бусдаас илүү сайн даван туулж байгааг шинжилж, тайлбарладгаараа онцлог юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл