8o
Улаанбаатар хот
mobile menu

Беларусийн Нобелийн шагналтныг чанга дэглэмтэй хорих руу шилжүүлжээ

2023-05-25 10:10:00

Беларусийн ардчилал хүний эрхийн төлөө тэмцэгч Алес Беляцки Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн эсрэг жагсаалын үеэр баривчлагдаж, 2021 оноос хойш хорих газарт ял эдэлж байгаа юм. Түүнд бэлэн мөнгө хууль бусаар нэвтрүүлсэн, бүлэглэлийг санхүүжүүлж, нийтийн хэв журам эвдсэн хэргээр энэ жилийн гуравдугаар сард 10 жилийн хорих ял оноожээ.

Ойролцоогоор жил найман сар хоригдож байгаа Нобелийн шагналт тэмцэгч Алес Беляцкийг жирийн дэглэмтэй хорих газраас чанга дэглэмтэй хорих газарт шилжүүлсэн ба сүүлийн нэг сарын хугацаанд холбоо тогтоож чадаагүй гэж эхнэр нь мэдэгдээд байна. Беляцкийн эхнэр Наталья Пинчук нөхрөө Горки хот дахь N9 хорих газарт шилжсэн ба тэндэхийн хоригдлууд хүнд хүчир хөдөлмөр эрхэлж, зодуулдаг тухай мэдээлэл авчээ. Алес бүтэн сарын турш гэр бүлдээ нэг ч захидал илгээгээгүй ба гэр бүлээсээ ч захидал хүлээж аваагүй гэж Пинчук мэдэгдсэн байна.

Алес Беляцки нь Ерөнхийлөгч Александр Лукашенког хүчтэй эсэргүүцэгчдийн нэг бөгөөд сөрөг хүчний гол төлөөлөгч юм. Түүнд 2022 онд Нобелийн шагналын хороо энх тайвны шагнал олгожээ. Беларусь улсад 2020 онд болсон Лукашенког эсэргүүцсэн жагсаалын үеэр 35,000 гаруй хүн баривчлагдсаны ихэнхийг нь эргүүлэн сулласан. Гэсэн ч Беларусь улсад улс төрийн шалтгаантай ял эдэлж буй 1,500 гаруй тэмцэгч байгаа гэж олон хүний эрхийн байгууллагууд мэдээлээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/06/20 197.211.53.117