8o
Улаанбаатар хот
mobile menu

Турк: Синан Оган ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд Эрдоганыг дэмжинэ

2023-05-23 10:57:00

Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд  5.24 хувийн санал авч гуравт бичигдсэн "АТА" эвслээс нэр дэвшигч Синан Оган хоёр дахь шатны сонгуульд Режеп Тайип Эрдоганыг дэмжихээ мэдэгдлээ. 

Оган даваа гарагт нийслэл Анкарад хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр “Шинээр сонгогдсон парламент Ерөнхийлөгчтэй ойлголцох нэгдсэн бодлоготой байх нь чухал. Нөгөө талаар Кемал Кылычдароглугийн  эвсэл 20 жилийн турш засгийн эрх барьж байгаа Ардын холбоотны эсрэг хангалттай амжилт үзүүлж чадсангүй. Эрдоганыг дэмжих нь терроризмын эсрэг зогсолтгүй тэмцэх зарчимд үндэслэсэн” хэмээн өгүүлжээ.

Тавдугаар сарын 14-нд болсон санал хураалтын эхний шатанд Эрдоган 49,52 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулахад шаардлагатай 50 хувийн босго давж чадаагүй юм.

Сөрөг хүчний зургаан намын "Үндэсний холбоо" эвслээс нэр дэвшигч Кемал Кылычдароглу 44.88 хувийн санал авснаар дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон.

Туркийн Ерөнхийлөгчийг сонгох хоёр дахь шатны санал хураалт 2023 оны тавдугаар сарын 28-ны ням гарагт явагдана. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment