8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэрүнофүжи унаснаар гурван бөх тэргүүлж байна

2023-05-23 09:30:00

Тэрүнофүжи унаснаар гурван бөх тэргүүлж байна Нацү башёгийн ес дэх өдөр маэгашира Мэйсэй шуугиан тарив. Тэрээр урьд нь хоёр давж, зургаа унасан ёкозүна Тэрүнофүжиг барьцтай түлхэж ёрикири мэхээр давлаа. Мөн Миторюү маэгашира Котоэкод ошитаошигоор, Тамаваши маэгашира Чёошёомад сотогакэгээр, Хоошёорюү сэкивакэ Вакамотохаруд кирикаэшигээр унажээ. Харин арслан цолны төлөө анх зүтгэж буй сэкивакэ Кирибаяма ижил цолт Дайэйшёог цүкиотошигоор ялсан аж. Өнөөдөр Миторюү маэгашира Аойяматай, Чёошёома маэгашира Ооношёотой, Тамаваши маэгашира Такарафүжитэй, Хоошёорюү маэгашира Нишикифүжитэй, Кирибаяма сэкивакэ Вакамотохарутай, Тэрүнофүжи комүсүби Котоновакатай барилдана. Нацү башёг найман даваа, нэг унаатай маэгашира Асанояма, Мэйсэй, ёкозүна Тэрүнофүжи нар тэргүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл