Хятад улс 2023 оны эхний улиралд Японыг гүйцэж түрүүлэн дэлхийн хамгийн том автомашин экспортлогч боллоо.
Өнгөрсөн долоо хоногт гаргасан албан ёсны тоо баримтаар Хятад улс энэ оны эхний улиралд 1.07 сая автомашин экспортолсон нь өнгөрсөн онтой харьцуулахад 58 хувиар өссөн дүн юм. Харин Японы экспорт өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувиар өсөж 954,185 автомашин худалдаанд гаргажээ.
Цахилгаан автомашины эрэлт нэмэгдэж, ОХУ-д бүтээгдэхүүнээ ихээр хэмжээгээр борлуулсан нь Хятадын экспортыг нэмэгдүүлсэн.
Өнгөрсөн онд Хятад улс Германыг гүйцэж, дэлхийн хоёр дахь том автомашин экспортлогч орон болсон юм.
Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, 2022 онд Хятад улс 3.2 сая автомашин экспортолсон бол Герман 2.6 сая автомашин экспортолсон байна.