Улаанбаатар хотын орон сууцны үнийн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Мэдээлэлд, нийслэлийн орон сууцны үнэ 2023 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал, шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.5 сая төгрөг хүрсэн бол хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.3 сая төгрөг байна.
Шинэ орон сууцны үнэ 1 м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.8 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 4.1 сая төгрөг байгаа юм.