8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ерөнхийлөгч Э.Макроны айлчлал Монгол Улсад өөр зам, өөр сонголт байгаа гэдгийг харуулна”

2023-05-19 14:52:00

Францын Ерөнхийлөгч Э.Макрон өнөөдөр /2023.05.19/ Япон улсад болж буй “Их-7” уулзалтад оролцож байгаа бөгөөд тус улсаас буцахдаа манай улсад ирэх ням, даваа гараг /2023.05.21-22/-т айлчлал хийнэ.

Түүний манай улсад хийх айлчлалын талаар Францын хэвлэлд, “Ерөнхийлөгч Э.Макроны айлчлал Монгол Улсад өөр зам, өөр сонголт байгаа гэдгийг харуулна” хэмээн мэдээлж буй. Тэгвэл Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад 58 хүний бүрэлдэхүүнтэй ирж байгаа бөгөөд тус улсын Жанжин штабын дарга, зөвлөх, томоохон найман хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл ирж байгаа талаар өнөөдөр /2023.05.19/ албанынхан мэдээлэл хийлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл