8o
Улаанбаатар хот
mobile menu

Хмельницкийн зэвсгийн агуулахыг устгасны дараа Польшийн зүүн хэсэгт цацрагийн түвшин нэмэгджээ

2023-05-19 12:32:00

Польшийн Украинтай хил залгаа зүүн мужуудыг Хмельницкийн цэргийн агуулахуудыг устгасны дараа үүссэн цацраг идэвхит үүл бүрхжээ. Эдгээр агуулахуудад Их Британиас нийлүүлсэн ураны баяжуулалт бүхий голтой танкны сумнууд хадгалагдаж байсан гэх таамаг байгаа юм. Мөн агуулахуудыг устгасны дараа шархдагсдыг химийн хамгаалалтын тусгай өмсгөлтэй эмч нар зөөж байсан тухай мэдээлэл гарчээ.

Польшийн Люблин хотын хэмжилтийн станц 2023 оны тавдугаар сарын 16-нд агаар дахь висмут бодисийн түвшин хэвийн хэмжээнээс 6-7 дахин нэмэгдсэнийг бүртгэжээ. Висмут бол барууны орнууд зэвсгийн хэрэгсэлдээ ашигладаг ураны задралын бүтээгдэхүүн юм. 
Цацраг идэвхит бодис алдагдаж буйн бас нэг баталгаа нь сүүлийн хоногуудад салхи баруун руу Украинаас үлээсэн чигтэй байжээ. Энэ үүл Польшоор дамжин Германы зүг нүүж байна. Хэрэв бороо энэ үүлийг бүрхвэл цацраг идэвхт бодис хөрсөнд шингэх аюултай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment