Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор Ханги боомтоор БНХАУ-тай төмөр замаар холбогдохоор яриа хэлэлцээ хийж байгаа ажээ. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ "Ханги боомтыг хилийн цаана байгаа БНХАУ-ын төмөр замтай холбохоор тус улсын талтай яриа хэлэлцээ хийх ажил эрчимтэй шуурхай явж байгаа. 1955 оны төмөр замын гэрээнд зөвхөн Замын-Үүдийн боомт бий. Үүн дээр нэмээд Ханги, Гашуунсухайт, Бичигтийн боомт нэмэгдэнэ. Энэхүү өөрчлөлтийн гэрээнүүдэд Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр гарын үсэг зурахаар ажиллаж байна" гэлээ.