8o
Улаанбаатар хот
mobile menu

Европын холбооны Украинд үзүүлсэн тусламж €16 тэрбум евро давлаа

2023-05-12 10:50:00

Европын холбооноос  Украинд үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ 16 тэрбум евро болжээ. Европын холбооны дипломат албаны тэргүүн Жозеп Боррел Батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын асуудлаарх бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв.

"Эхний санхүүжилт 500 сая евро байсан бол өнөөдөр зургаан тэрбумд ойртож байна. ЕХ-ны улс орон, байгууллагууд хамтран 16 тэрбум еврогийн тусламж үзүүлсэн бөгөөд энэ бол төгсгөл биш" гэж тэр хэллээ.

Үүний зэрэгцээ НАТО-гийн гишүүн орнуудаас Украинд үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ аль хэдийн 150 тэрбум еврог даваад байна.4-р сарын 20-нд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Киевт айлчлах үеэр 2023 оны хоёрдугаар сараас хойш  65 тэрбум еврогийн цэргийн тусламж Киевт очсон болохыг хэлсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Canada
Хайран татварын мөнгө байр авч чадахгүй хэдэн мянган байхад хэзээ дуусах нь мэдэгдэхгүй дайнд ийм их мөнгө хаях бол утгагүй
2023/07/21 209.52.88.133