8o
Улаанбаатар хот
mobile menu

Урал, Сибирийн түймэрт 20 гаруй хүн амь үрэгджээ

2023-05-11 10:10:00

ОХУ-ын Урал, Сибирийн нуруунд гарсан ойн түймрийн улмаас 21 хүн нас барсан байна. Амь үрэгдсэн иргэдийн олонх нь түймэр ирэх үед зугтаж чадаагүй өндөр настнууд байжээ.

Ойн түймэр Уралын Курган мужийн нутаг дэвсгэр болон Сибирьт бүтэн долоо хоногийн турш асаад байна. Орон нутгийн хэвлэлүүд амь үрэгдсэн иргэд гэртээ байж байгаад гарч чадалгүй түймэрт өртсөн тухай мэдээлжээ.

Амь үрэгдсэн иргэдийн дийлэнх нь Курган мужийн Юлдус тосгонд бүртгэгдсэн ба Сибирийн Тюмень мужид гал унтрааж байсан нэг иргэн амиа алдсан байна. Орон нутгийн онцгой байдлын албаныхан амь үрэгдсэн хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлжээ.

Курган мужид ойн түймрийн улмаас 5,000 гаруй байшин шатаж, Свердловск, Омск, Тюмень мужуудад олон мянган га талбай өртөөд байна. Цаг уур судлаачдын мэдээлснээр түймэр Оросын Челябинск, Новосибирскээс алс дорнодын Приморье муж хүртэл идэвхтэй асч Монгол, Казакстан улсуудад хүрч болзошгүй гэжээ.

Цаг уур судлаач Марк Паррингтон хуурайшилтын улмаас түймэр ирэх долоо хоногуудад үргэлжлэн асах эрсдэлтэй байгааг сэрэмжлүүлжээ. Жилийн энэ үед хэт хуурайшилт, халуунаас үүдэж ой хээрийн түймэр ихэсдэг ч 2021 онд өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом нэмэгдсэн байна. Тухайн жилд Сибирийн түймэр Грек, Турк, Итали, Америк-Канадын түймрээс ч өргөн хүрээг хамарч 18.16 сая га талбай шатжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment