Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын урилгаар долоодугаар сарын 2-4 өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Энэ нь Францын Ерөнхийлөгчийн сүүлийн 23 жилийн хугацаанд Германд хийж буй анхны төрийн айлчлал гэдгийг онцоллоо.
Елисейн гэрээний 60 жилийн ойг тохиолдуулан хийж буй уг айлчлал нь хоёр орны олон жилийн найрамдлын шинэ эхлэл болно гэж ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдэгдэлд өгүүлжээ.
Геополитикээс эхлээд батлан хамгаалах салбар хүртэлх бүхий л талбарт Франц Германы харилцаанд хурцадмал байдал үүсээд байгаа талаар өмнө нь Politico хэвлэл бичиж байсан юм.