8o
Улаанбаатар хот
mobile menu

БРИТАНИД АНХ УДАА ГУРВАН ХҮНИЙ ДНХ-С БҮТСЭН ХҮҮХЭД ТӨРЖЭЭ

2023-05-10 11:11:00

Их Британид анх удаа гурван хүний ДНХ-с бүтсэн хүүхэд төрсөн байна. Тус улсын нөхөн  үржихүйн газрын мэргэжилтнүүдийн мэдээлснээр шинээр мэндэлсэн нярайд эцэг эхийн ДНХ-с гадна донор эмэгтэйн ДНХ 0.1 хувь холилдсон гэжээ.

Уг туршилтын техник нь хүүхдүүдийг гентэй холбоотой митохондрийн өвчлөлөөс сэргийлэх оролдлого юм байна. Ийм гурван хүний ДНХ-с бүрдсэн хүүхэд дэлхий дээр тав орчим төрсөн тухай мэдээлэл байгаа ч илүү дэлгэрэнгүй мэдээллийг дэлгээгүй байна.

Митохондрийн өвчин нь эдгэршгүй бөгөөд дөнгөж төрснөөс хойш хэдхэн цаг эсвэл хэдхэн хоногийн дараа хүүхдийг амьсгал хураахад хүргэдэг ажээ. Олон гэр бүл уг өвчнөөс болж хүүхдүүдээ алдсан байна.

Митохондри нь хүний биеийн бараг бүх эсийн доторх жижиг хэсэг бөгөөд хоол хүнсийг хэрэгцээтэй эрчим хүч болгон хувиргадаг. Уг үйл явц алдагдсанаас биеийн энерги алдагдаж, тархи гэмтэж, булчин, зүрх ажиллахаа больж нүд сохордог байна. 

Тиймээс митохондрийг дэмжихийн тулд эцэг эхээс гадна гурав дахь этгээдийн эрүүл өндгөн эсийг ашигладаг байна. Донор нь зөвхөн митохондрид нөлөөлдөг тул бусад шинж чанараар хүүхдийн гуравдагч эцэг эсвэл эх болно гэсэн үг биш юм. 

Ингэж төрсөн дэлхийн анхны хүүхэд 2016 онд АНУ-д Иордан гэр бүлд мэндэлсэн байна. Өнөөдрийг хүртэл тав хүрэхгүй тооны хүүхдэд уг техникийн тусламжтай төржээ. 

Эх сурвалж: ВВС

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment