8o
Улаанбаатар хот
mobile menu

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2023-05-09 15:32:00

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д "Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан /цаашид "сан" гэх/-гийн хөрөнгөөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213.1-д заасан дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ:" гэж, 33.2-т "Сан нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллах бөгөөд сангийн ажлын алба хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана." гэж заасныг тус тус үндэслэн хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор "Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн дүрэм, журам батлах тухай" Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Зөвлөлийн гишүүдийн 50% нь төрийн байгууллагаас, 50% нь олон нийтийн төлөөллөөс бүрдэж байна.

Дээрх Зөвлөлийн Анхдугаар хуралдаан 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, тус хуралдаанаар улсын төсөвт төвлөрүүлсэн согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлоход ногдуулан хураасан татварын орлогын гүйцэтгэл болон цаашид хүлээгдэж буй төсвийн төсөөллийн талаарх мэдээллийг танилцуулж, мөн сангийн хөрөнгөөр 2023 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний төсөл гэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл